PUBG MOBILE, DOTA 2 ЗЭРЭГ НАЙМАН ТӨРӨЛ АЗИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА
- schedule 2021 оны 9 сарын 13
- chat_bubble 0
Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. E sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Heartstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгаа болохыг Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль- Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчидийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлжээ.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпын зөвлөлтийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан чсоор багтсан билээ.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...