ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
- schedule 2021 оны 9 сарын 13
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож байна.
Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
Цар тахлын энэ хүнд цаг үед төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтдаа нэг бодлого ярилцаж байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө ийм зөвлөлдөх уулзалт болж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашралын талаар товч мэдээлэл хийж, цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд уулзалтад оролцогчид чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...