ХААХ
ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН 8 ОРНЫ 260 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА
ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ВИЗИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ ТОХИОЛДЛУУД ГАРЧЭЭ
ХЯТАДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНИЙ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙД ХИЙСЭН МЭДЭГДЭЛД ТАЙЛБАР ӨГЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АЗИ ТИВИЙН БҮСИЙН ВЭБИНАР БОЛНО
- schedule 2021 оны 9 сарын 13
- chat_bubble 0
“Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг тохиолдуулан Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Олон улсын сүүний холбоотой хамтран “Dairy Asia webinar: School milk program” сэдэвт бүс нутгийн арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт цахимаар зохион байгуулна.
Сургуулийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, сүүний салбарын зах зээлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн арга хэмжээнд Энэтхэг, Хятад, Тайланд, Бангладеш улсын хэрэгжүүлсэн “Сургуулийн сүү” хөтөлбөрийн туршлага, үр дүн мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран боловсруулж байгаа хөтөлбөрийн саналын талаар танилцуулж, харилцан туршлага, мэдээлэл солилцох болно.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...