ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАРЫГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГААС ХАСАХААР БОЛЖЭЭ
- schedule 2021 оны 9 сарын 9
- chat_bubble 0
Монголын боксын холбоо өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 08-нд цахимаар хуралдан дөрвөн асуудлийг ярилцсан байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар томилогдсон бөгөөд гүйцэтгэх зөвлөл 19 гишүүнтэй болон өргөжсөн тухай мөн тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан учраас Үндэсний шигшээ багаас хасах тухай шийдвэрийг тус тус танилцууллаа.
Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж. Энхтөр:
Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Үлгэр жишээ үзүүлэх хүн муу үлгэр дууриалал үзүүлээд байвал хэцүү шүү дээ. Мундаг гавьяатай тамирчин байсан ч хариуцлага хүлээх хэрэгтэй. ДАШТ эхлэхэд цөөхөн хоног дутуу байхад тамирчин согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийсэн нь маш том алдаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэсэн гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...