ТЭД УЛАМ Л УХААЖСААР БАЙНА
- schedule 2021 оны 9 сарын 8
- chat_bubble 0
Жил болгоны есдүгээр сард "Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ сард нээлтээ хйих "iPhone 13" ухаалаг гар утас нь аль хэдийнээ цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд амжсан юм. Тодруулбал, шинэ "iPhone 13" ухаалаг гар утасны хэрэглэгчид SOS буюу яаралтай дуудлага хийх горимыг ашиглахдаа заавал сүлжээтэй орчинд байх шаардлагагүй төдийгүй сим карт ашиглахгүй ч байж болохоор бүтээгджээ.
Шинэ загвар нь хиймэл дагуулын холболтыг ашиглах боломжтой учраас ийм боломж нээгдэж байгаа юм. Учир нь "iPhone 13" утасны техник хангамж нь тусгай "Qualcomm X60" гэх чипээс бүрдсэн тул дэлхийн тойрог замд эргэж буй хиймэл дагуулуудтай холбоо тогтоох чадвартай болох байна.Энэхүү шинэ функц нь үүрэн холбооны асуудалтай ихээхэн тулгардаг, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст ач тусаа хүргэх зорилготой бөгөөд харамсалтай нь бүх улс орнуудад үйлчлэхгүй юм.
Сонирхуулахад, тус шинэчлэлтээс гадна iPhone 13 ухаалаг гар утас нь хажуу талдаа ямар ч товчлуургүй бөгөөд камерын байрлал нь бага зэрэг өөрчлөгдөх төлөвтэй байна.
Ч.НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...