МОНГОЛЫН МИСС А.БАЯРЦЭЦЭГ “СИТИ” ИХ СУРГУУЛЬД БАГШИЛНА
- schedule 2021 оны 9 сарын 8
- chat_bubble 0
Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Мисс А.Баярцэцэг жүжигчин болох мөрөөдөлтэй бөгөөд тэрхүү мөрөөдлөө биелүүлж Лондон хотод суралцаад ирсэн. Тэрээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech&Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн.
Мөн жүжигчин бүсгүй маань эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд “Сити” их сургуулийн Урлагийн сургуулийн багшаар ажиллахаар болжээ. “Bloomsbury Festival”-ийн хүрээнд Лондонд театрын жүжигт дүр бүтээхээр болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Жүжигчин А.Баярцэцэг “Хөхөө”, “Ээж хадны домог”, “Хөх тавилан” зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын “ Attrition” кинонд тус тус тоглосон билээ. Мөн дээрээс нь англи, исфани, франц хэлтэй бөгөөд олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...