ХААХ
СҮҮЛИЙН 24 ЦАГТ ШИНЭЭР 3,677 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, ЗУРГААН ИРГЭН НАС БАРЖЭЭ
- schedule 2021 оны 9 сарын 8
- chat_bubble 0

2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар нийт шинээр 3,677 тохиолдол бүртгэгдсэн бол улаанбаатар хотод 1,469, орон нутагт 2,208 тохиодол батлагджээ. Өнөөдөр 3,392 өвчтөн эдгэж дараагийн тусгаарлалт руу шилжсэн байна.
61-80 насны зургаан иргэн нас баржээ. Нас барсан шалтгааныг тодруулбал архаг, хууч өвчтэй болон ковид хавсарсан 4, ковидын халдвараас шалтгаалсан 2 өвчтөн эндэж бүртгэгдсэнээр нийт нас баралт 982 хүрсэн байна .
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн -12,552
- Хүндэвтэр -5,086
- Хүнд -1,526
- Нэн хүнд -276 өвчтөн эмчлүүлж байна.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...