ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ДАВХАРДСАН ТООГООР НИЙТ 4938 ИРГЭН БАЙНА ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ДАВХАРДСАН ТООГООР НИЙТ 4938 ИРГЭН БАЙНА
- schedule 2021 оны 9 сарын 4
- chat_bubble 0
"Өршөөл үзүүлэх тухай" хуулийг энэ оны долдугаар сарын 2-ны өдөр батлаж долдугаар сарын 6-ны өдрөөс хуулийн хэрэгжилт эхэлсэн. Өршөөлийн хуульд давхардсан тоогоор нийт 4938 иргэн хамрагдсан бол тэдгээрээс хорих ялаар суллагдсан 253 иргэн байгаа юм. 253 хүний 160 иргэн нь анх удаа, 50 иргэн нь 2 дахь удаагаа ял шийтгэгдсэн бол 43 нь 3 ба түүнээс дээш удаа ял эдэлж байжээ. Хүйсийн хувьд эмэгтэй 7, эрэгтэй 245 иргэн байна. Мөн насанд хүрээгүй 1 байсан ба эдгээр иргэд өршөөлийн тухай хуулиар суллагджээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон санаатай бус санамсаргүй байдлаар хүний амь нас хохироосон иргэд ч мөн адил энэ хуульд хамрагдсан байна. Харин бусдын эд зүйлийг залилсан, сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх болон илгээх борлуулах гэмт хэрэг мөн албан тушаалын гэмт хэргүүд өршөөлийн тухай хуульд хамрахгүй юм.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...