ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Монгол-Хятадын соёл, шинжлэх ухааны харилцаа (1949-1965 он) баримт бичгийн эмхтгэл хэвлэгдэн гарлаа
- schedule 2021 оны 7 сарын 19
- chat_bubble 0
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс хамтран бэлтгэж, хэвлүүлсэн “Монгол-Хятадын соёл, шинжлэх ухааны харилцаа 1949-1965 он” баримт бичгийн эмхтгэлийг танилцуулах арга хэмжээ ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн хурлын танхимд 2021 оны 7 дугаар сарын 08-нд боллоо.
Арга хэмжээнд тус хоёр байгууллагын удирдлага хамт олны төлөөллөөс гадна ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж нарын төлөөлөгчдөөс гадна бүтээлийг эмхтгэгчид, эрдэмтэн судлаачид оролцов.

Энэхүү баримт бичгийн эмхтгэл нь хоёр орны харилцааны эхэн үеийн нэгэн чухал хэсэг болох соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааны эхлэл, өрнөл, хөгжлийг харуулсан түүхэн эх сурвалж – архивын баримтуудыг агуулсан анхны төрөлжсөн бүтээл болон хэвлэгдсэн байна.



Архивын ерөнхий газар, Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Монгол Улсын Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгүүдэд баримтын судалгаа хийж, холбогдох 700 гаруй баримт бичгийг илрүүлснээс 229 баримтыг нь сонгон эмхтгэлийн үндсэн болон тайлбар хэсэгт оруулжээ.
Хэвлэгдэн гарч буй эдгээр баримтаас 200 орчим нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж байгаа тул хожим энэ чиглэлээр хийгдэх судалгааг гүнзгийрүүлэхэд чухал хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой хэмээн судлаачид үнэлж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...