ЕХ, БНХАУ хөрөнгө оруулалтын гэрээний талаарх хэлэлцээгээ дуусгажээ
- schedule 2021 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Европын холбоо /ЕХ/ болон БНХАУ хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах цогц гэрээ байгуулах хэлэлцээгээ дуусгажээ.
Энэ тухай Европын Комиссын дарга Урсулу фон дер Ляйен лхагва гарагт хийсэн хоёр талын видео хурлын дараа мэдэгдсэн байна. “ЕХ бол дэлхийн хамгийн том зах зээл билээ. Бид бизнес эрхлэхэд нээлттэй боловч харилцан ойлголцол, тэгш өрсөлдөөний талбар, үнэт зүйлсийг тууштай баримталдаг. Өнөөдөр ЕХ болон БНХАУ хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаарх хэлэлцээгээ дуусгалаа” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичээд энэхүү гэрээ нь "илүү тэнцвэртэй худалдаа, бизнесийг" дэмжих болно гэдгийг онцолсон байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нарын оролцсон видео хурлын үеэр тохиролцоонд хүрчээ.
ЕХ болон БНХАУ-ын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ 2013 оноос хойш үргэлжилсэн байна. Уг гэрээ Хятадын зах зээл дэх Европын хөрөнгө оруулагчдын нөхцөлийг сайжруулж, санхүү, харилцаа холбоо, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг хэд хэдэн чухал салбарыг хамарна гэж үзэж байна. Ингэснээр БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд Европын бизнес эрхлэгчдэд Америкийнхаас илүү таатай нөхцөл бүрдэж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...