ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
ШУУД: Долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
- schedule 2020 оны 12 сарын 11
- chat_bubble 0
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 20,633 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрлээ.
Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...