Засгийн газар хуралдаж байна
- schedule 2020 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн.
Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгааг Монголбанкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...