Дараах гурван газраас үйлчлүүлсэн иргэд өөрийгөө тусгаарлахыг НЭМГ-аас уриалж байна
- schedule 2020 оны 11 сарын 15
- chat_bubble 0
"Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт
“Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрийгөө гэртээ, тэр дундаа гэр бүл, ойр дотныхноосоо ч тусгаарлахыг Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.
Мөн ЭМЯ-ны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...