ИРГЭДЭД 580 АЙЛЫН ОРОН СУУЦ, ЗОЧИД БУУДАЛ ХЭРЭГТЭЙ ЮҮ. ЭСВЭЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХЭРЭГТЭЙ ЮҮ?
- schedule 2020 оны 10 сарын 13
- chat_bubble 2
РЦНК буюу (Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв)-ийн урьд талбай сүүлийн 20 жилийн турш хотын төвийн хамгийн том хогийн цэг болж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, машин тэргийг эвдэж иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна.
Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэд хот, дүүргийн удирдлагад явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, аюулгүй орчинг бүрдүүлэх, ногоон байгууламж, биеийн тамир спортоор хичээллэх цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтийг удаа дараа хүргүүлэн ажиллаж 2,4га газрын эзэмшлийн гэрчилгээг цуцлуулан цэцэрлэгт хүрээлэн болгуулах НЗД Захирамжийг 2018 онд гаргуулсан боловч шүүхэд ялагдал хүлээсэн байна. Уг байршилд 3 иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмшдэг байна.
Тухайн байршилд иргэдэд 580 айлын орон сууц, буудал, оффисын барилга хэрэгтэй гэж үү!!!. Нөгөөтээгүүр нийслэл хотод том жижиг газар байвал хэн дуртай дарга нар аваад барилга байшин барьж болдог үйлдлийг зогсоож иргэддээ ээлтэй нэг ч гэсэн ажлыг дэмжээд тус 2,4 га газарт цэцэрлэгт хүрээлэн барьж өгөхийг хүсэж байгаа юм.
Эдгээрийн төлөө 1-р хорооны иргэд, оршин суугчид, Засаг дарга Б.Отгонхүү нар хамтран бүтэн 1 жил гаруйн хугацаанд тэмцэл өрнүүлж ажиллаж байгаан байна.
Үүний гол шалтгаан бол хотын төвд байршиж байгаа хамгийн том хогийн цэгийг устгаж, цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...