ШУУД: ХОЁР НАСТАНУУДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ МАРГААШНААС ЭХЭЛНЭ
- schedule 2020 оны 9 сарын 17
- chat_bubble 0
Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийж байна. Мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хийлээ.
Тэрээр, Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулахаар боллоо. Харин энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна.
Бүртгэлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг хамруулна. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй гэдгийг хэлж санууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...