Хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлнэ
- schedule 2020 оны 9 сарын 14
- chat_bubble 0
"Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлэх гэж байна. Энэ талаар Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат энэ талаар мэдээлэл хийлээ.
Энэ үйлчилгээнд төлөвлөсөн хоёр тэрбум төгрөг нь 3,000 хүүхдийг он дуустал хамруулах хэмжээний мөнгө юм. Хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг буруутгаж, цэцэрлэг барихыг дэмжих хүн их байна. Гэхдээ хоёр тэрбум бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд суралцуулах уу, 3,000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд явуулах уу гэдгийг бодох хэрэгтэй тхай тэд ярилаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...