Тарваган тахал өвчний улсаар гурван хүн нас барлаа
- schedule 2020 оны 9 сарын 14
- chat_bubble 0
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс Ховд аймагт 3, Говь-Алтай, Завхан аймагт тус бүр нэг, нэг нийт таван онош батлагдаж, хүндэрсэн гурван хүн нас барсан байна.
9 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, сорьцыг Улаанбаатарт авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ рүү тээвэрлэж байсан бол лабораторийн тусламжийг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах арга хэмжээ авснаар тарваган тахлын оношлуурууд есдүгээр сарын 12-ны Токиогийн онгоцоор ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилагдаж байна. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасах юм.
Долоо хоногийн Пүрэв гарагт бүрт тарваган тахлын өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал сэдвэр сургалт тогтмол хийж байна. Одоогийн байдлаар 14 аймгийн 500 гаруй эмч мэргэжилтэн, ЯТТ-103-ын 70 гаруй эмч, мэргэжилтэн гээд 600 хүний хамрууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...