ШУУД: БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна
- schedule 2020 оны 9 сарын 10
- chat_bubble 0
Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм байна.
Айлчлалыг маш өндөр халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Айлчлалын бүх бүрэлдэхүүнд коронавирус илрүүлэх лабораторийн PCR шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуг 6-8 цагт багтаан гаргахаар бэлтгэлийг хангасан гэлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингээд айлчлал дууссаны дараа тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг манайд мөрдөгдөж буй журмын дагуу тусгаарлана. Халдварын голомт бүхий бүс нутгаас ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа ч айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар болсон" гэдгийг хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...