Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
- schedule 2020 оны 8 сарын 18
- chat_bubble 0
Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
1961 онд Улсын Цацраг туяа эмнэлэг нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хавдар судлалын үндэсний төвд эрүүл мэндийн салбарын ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр тус төвийн түүхт 60 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан төрийн далбаа болон байгууллагын туг мандуулах ёслол боллоо.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нээж үг хэлснээр эхэлсэн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын зочид хүрэлцэн ирж эмнэлгийн ажилчдад баяр хүргэлээ. Арга хэмжээний хамгийн оргил хэсэг болох туг мандуулах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, АУ-ны доктор, клиникийн профессор Я.Эрдэнэ-Очир, Р.Одонтуяа, МУ-ын хүний гавъяат эмч Г.Пүрэвдорж нарын зөвлөх эмч нар, Хүний нөөц,хөгжлийн албаны дарга, хууль зүйн ухааны доктор Д.Мөнхтуяа, Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн, химийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Алтанцэцэг, туяа эмчилгээний эмч Я.Эрдэнэтуяа, лабораторийн эмч П. Болоруяа, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч Г.Үнэнбат, жор баригч Ц.Золбоо, хими эмчилгээний тасгийн ээлжийн сувилагч Н.Төгсжаргал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер У.Батжаргал, туяа эмчилгээний техникч Гансүх, үйлчлэгч Б.Отгонбатаа нарын 15 хүн оролцож Монгол улсын төрийн далбаа, ХСҮТ-ийн туг, ХСҮТ-ийн 60-н жилийн ойн нэрэмжит тугуудыг хүндэтгэлтэйгээр мандууллаа.
Арга хэмжээний төгсгөлд эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулсан 7 ажилтан Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 12 ажилтан ЭМЯ-ны жуух бичгээр шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...