ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
АФГАНИСТАН УЛСАД ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХООР БЭЛТГЭГДЭЖ БАЙСАН АЛБАН ХААГЧ НАС БАРСАН ХЭРЭГ ГАРЛАА
- schedule 2020 оны 6 сарын 3
- chat_bubble 0

Тавантолгой дахь зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. Энэ сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гараад байсан 47 настай алба хаагч ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.
Талийгаач нь зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар хошууч цолтой ажиллаж байжээ.
Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд явах цэргийн алба хаагчдын гүйцэтгэх ёстой бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Уг хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...