БИД ТУЙЛДАЖ БАЙНА, БИДНИЙГЭЭ АВААЧ ГУЙЖ БАЙНА
- schedule 2020 оны 6 сарын 2
- chat_bubble 65
Тайланд Улсад гацсан Монгол иргэд гэртээ харих тусламж хүсч байна. Тайландад түр дамжин өнгөрөхөөр гацсан 145 Монголын иргэн эх нутгаасаа тусламж хүссээр байна. Тэдний дунд зөвхөн шууд нислэгээр явах боломжтой хүнд өвчин ч байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монгол Улсын төр засгийнхаа шийдвэрийг амьсгаа даран хүлээж /чартер нислэг/ сууна.
Тэд минь эх орноосоо хол туйлдаж дууслаа.
Өнөөдөр УИХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Ийнхүү сонгуулийн сурталчилгаа нь үнэмлэх авсан өдрөөс эхэлж байна. Туг далбаа барин ялах илтгэл өвөрлөн алхаж явааг тань харлаа удирдлагууд минь. Сонгуулийн элдэв сурталчилгаагаа түр хойш тавиад иргэдээ эсэн мэнд авчрах аян өрнүүлье дэмжээрэй!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...