Турк дэх дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл үнэн үү?
- schedule 2020 оны 3 сарын 31
- chat_bubble 0
Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээллийг Турк улсын прокурорын газраас өгснийг мэдээлэл хэвлэлээр гарсан. Энд Истанбул дахь консулын газрын ажилтан Б.Э, Д.А гэж хоёрын туха яригдаж байгаа юм.
Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг үгүйсгэлээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайд "Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн иргэн нь тус улсад байнгын оршин суудаг. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд ч гэсэн тайлбараа өгөөд явж байгаа. Бид энэ тохиолдолд Хууль зүйн яамтай холбогдож, хуулийн зөвлөгөө, туслалцаа хүсээд хамтран ажиллаад явж байгаа. Дипломат ажилтнууд гэдэг нь ташаа мэдээлэл байна" гэсэн тайлбарыг өглөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...