Хятадад коронавирусийн шинэ халдварын тохиолдол буурлаа
- schedule 2020 оны 3 сарын 13
- chat_bubble 0
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусийн халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв.
Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрлээ. Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байжээ.
Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.
Цаашид цар тахлын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...