БНХАУ-ын ”COVID-19” халдварын байдал
- schedule 2020 оны 2 сарын 22
- chat_bubble 0
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 02-р сарын 21-ний 24:00 цагийн байдлаар Хятадын эх газарт халдвар авсан хүн 397-р нэмэгдэж, 109 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 1361 тохиолдлыг шинээр тодруулав.
Мөн өдөр 2393 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 26441 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 156-р хасагдсан байна.
02-р сарын 21-ний 24:00 цагийн байдлаар Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 53284-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 20659-д хүрч, нас барсан хүний тоо 2345-д хүрчээ.
Мөн нийт халдвар авсан хүний тоо 76288-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 5365 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 618915 хүний дотроос 113564 хүнд ажиглалт хийж байна.
Хүбэй мужид шинээр 366 өвчтөн нэмэгдэж, 1767 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 106 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар 47647 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 10892 байна. Нийт 13557 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 2250 хүн нас барсан байна.
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: people.com.cn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...