Ши Жиньпин: Эмч сувилагчдыг хамгаалах, халамжлахад онцгой анхаарах хэрэгтэй
- schedule 2020 оны 2 сарын 20
- chat_bubble 0
Сараа /Хөх хот/
Эх сурвалж: www.xinhuanet.com
Хятадын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "COVID-19"-тэй тэмцэх ажилд тэргүүлэн ажиллаж байгаа эмч сувилагчдыг хамгаалах, халамжлах тухай тусгай заавар чиглэл өглөө. Тэр дундаа онцгойлон эмч сувилагчид бол халдвартай тэмцэх ажлын гол хүчин, тэднийг хамгаалах, халамжлах ажлыг онцгой чухалчлан, тэд нараа эрч хүчтэй, эрүүл саруулаар халдвартай тэмцэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг шаардаж байна гэжээ.
Ши Жиньпин:
-Зохицуулалт, арын хангамж зэргийг шинжлэх ухаанчаар хийж, эмч сувилагч нарын ачааллыг хөнгөлөх, амьдралыг баталгаажуулах, шаардлагатай үед амруулах, урам зориг өгөх зэрэг ажлыг сайтар хэрэгжүүлэн, Хубэй мужид ажиллаж буй эмчилгээний багийн ажлыг эмх цэгцтэй, үр ашигтай, хурдтай байлгах хэрэгтэй хэмээн онцолжээ.
"COVID-19"-ийн халдвар гарснаас хойш эмчилгээний ажилтнууд цаг наргүй ажиллаж, өмнө фронтод өвчинтэй тэмцэж, зарим эмч сувилагчид халдварын улмаас амь насаа алдаж байна. Ши Жиньпин дарга олон удаа хурал хуралдуулан чухал үг хэлж, тусгай заавар өгч, үндэсний хэмжээнд, ялангуяа Хүбэй муж, Үхань хотод халдварын эсрэг өмнө фронтод тэмцэж буй эмч сувилагчдад намын төв хорооны хайр халамжийг хүргэх ёстой гэж билээ. Тэрээр Бээжин хотод коронавирустай тэмцэж буй ажилтай танилцах үеэр өргөн олон эмч сувилагч нарыг тохинуулж, тэдний бодит бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж өгөхийг тушааж, шаардлага тавьсан юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...