”МИАТ” компани хар тамхины хэрэгт холбогдсон нисгэгч Д.Булганхангайг ажлаас чөлөөлжээ
- schedule 2020 оны 1 сарын 7
- chat_bubble 1
"МИАТ"-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч Д.Булганхангайг хар тамхи хэрэглэсэн гэх хэргийн талаар "МИАТ" ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргал:
-Тухай хүн яг хар тамхи хэрэглэсэн эсэх нь тодорхой болоогүй. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж, гомдол мэдээлэл өгсөн юм билээ. Түүнээс хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлж байгаа шиг нислэг үйлдэж байх үедээ хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед Б нь амралттай байсан. МИАТ компанийн нисгэгч нь нислэг үйлдэх үедээ хар тамхи хэрэглэх ямар ч боломжгүй. Олон давхар хяналт, шалгалт давж байж нисгэгч нь нислэг үйлддэг. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хэрэглэсэн мэтээр хэвлэл мэдээллээр дэвэргэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч түүнийг ажлаас нь чөлөөлсөн” гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...