ХААХ
ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ХУРАЛДААНД ИРСЭН ГИШҮҮДИЙН ГУРАВ НЬ ДЭМЖЛЭЭ
ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН 8 ОРНЫ 260 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА
ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ВИЗИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ ТОХИОЛДЛУУД ГАРЧЭЭ
ХЯТАДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНИЙ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙД ХИЙСЭН МЭДЭГДЭЛД ТАЙЛБАР ӨГЛӨӨ
137 сая ам.долларын зээл авч Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилнэ
- schedule 2019 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан. Засгийн газар зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барих төслийг оруулаад байна. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...