ХААХ
Д.АЛТАНХУЯГ: СҮҮЛИЙН 5 САРЫН СУДАЛГААГААР МАНАЙ ТЕАТРЫН НИЙТ ОРЛОГЫН 87 ХУВИЙГ БАЛЕТ, ҮЛДСЭН 13 ХУВИЙГ ДУУРИЙН ОРЛОГО ЭЗЭЛЖ БАЙНА
ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМД 21 АМЙГААС ИРЖ ОРОЛЦЛОО
ЯПОНЫ ЭЗЭН ХААН ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД ЗОЧИЛЛОО
”МОНГОЛ ДАРХАН: ӨВ, УРЛАХУЙ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
- schedule 2019 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоов.
2019 онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг 116 550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.
2018 оны 08 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...