Халх голд хэн хохиров?
- schedule 2019 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Баабар ингэж өгүүлэв.
Халх гол дахь дайны аугаа ялалтын 80 жилийн ой болох гэж байна. Урьд нь хэзээ ч ингэж дуулиантай тэмдэглэж байгаагүй, энэ баярыг! Орос Монголын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийнэ. Японы милитаристуудыг хэрхэн даран сөнөөсөн тактик стратегийн талаар шинжлэх ухааны дүгнэлт өгөх болно. Баярыг тохиолдуулж Орос Монголын цэргийн хамтарсан сургууль болно.
Цэргийн парад болно, тэнд дэлхийд гайхагдаж байгаа Оросын шинэ үеийн байлдааны онгоцнууд өнгө өнгийн утаа гарган нисэж Монголын тэнгэрийг чимэглэнэ. Аймээр гоё! Энэ нь өвөлдөө Улаанбаатарыг дардаг нүүрсхүчлийн давхар ислээс шал өөр, ямар ч хоргүй утаа.
Мөн Оросын цэргийн дуу хөгжмийн алдарт ансамбель Александрийн чуулга зочлон тоглолт хийнэ. Тэд лав дэлхийг цочоосон “Хотят ли русские войны?” болон “День победы”, хэмээх суут дуунуудаа дуулж сонирхуулах байх. Гайхалтай! Моисеевын ардын бүжгийн чуулга гэж алдар суу нь дэлхийг доргиосон ансамбель бий
. Саяхан байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэсэн, Халх голын түүхэн байлдаантай нас чацуу. Цэргийн чуулга маягтай тэд дайны үед гол тоглолтоо Байгалийн чанад, Алс дорнод, Монголд үзүүлж байсан. Тэд бидэнд танил болоод удаж байгаа ”Ка-калин-ка” бүжгээ үзүүлж, “Катюша” зэрэг цэргийн сэдэвт дууны аянд бүжих байх. Энэ тухай Оросын элчин сайд тодорхой ярьсан. Энэ бүх үзүүлэн тоглолтын дараа нь хүндэт нөхөр Владимир Владимирович Монголд зочлон ирэх болно. Магадгүй цэргийн онгоцоор?
Саяхан манай Ерөнхийлөгч Вашингтонд айлчлан АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглалаа зарлах үед Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга нь хүндэт нөхөр Владимир Владимирович ирээд яах тухай тодорхой хэлсэн, түүний ярьснаар Вашингтонтой стратегийн холбоо тогтоож буй нь байдаг нь нэг арга хэмжээ, харин одоо Оростой үүнээс хамаагүй том гэрээ – иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэнэ. Энэ нь 80 жилийн ойн баярыг тохиолдуулсан ёслол бололтой.
Үргэлжлэлийг нь эндээс уншина уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...