Б.Жавхланбаяр: Хэн нэгэн ухаан алдсан гэдэг нь ташаа мэдээлэл
- schedule 2019 оны 8 сарын 14
- chat_bubble 0
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын явцын талаар тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийлээ.
Б.Жавхланбаяр:
-"Нийслэлийн прокурорын газраас 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох нууцын зэрэгтэй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгчид болон хохирогчдоос байцаалт, мэдүүлэг авч дууссан. Өнөөдөр гэрчүүдээс мэдүүлэг авч байна. Шүүх хурал маргааш ч мөн үргэлжлэх төлөвтэй байгаа.
Уг хэрэг маш нууцын зэрэглэлтэй. Энэ тохиолдолд нууцыг 20 жил хадгалдаг тул шүүх хурлыг хаалттай явуулж байна.
Хохирогч Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг дагалдан ШШГЕГ-аас эмч ирсэн. Өчигдөр Т.Чимгээгийн өмгөөлөгчийн даралт ихэссэн тул эмчид үзүүлсэн. Хэн нэгэн ухаан алдсан гэдэг нь ташаа мэдээлэл.
Шүүх хуралдаанд нийт 49 хүн оролцож байгаа. Танхим 50 гаруй м/кв талбайтай, манай шүүхийн хамгийн том танхим. Хэрэг маш нууцын зэрэглэлтэй учраас танхимын цонхыг тогтмол нээлттэй байлгах боломжгүй бөгөөд хааж, нээж байгаа. Мөн танхимд дөрвөн сэнс, хоёр агааржуулагч ажиллуулж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...