Контейнер тээвэрлэж явсан ачааны автомашин троллейбусны шугам таслав
- schedule 2019 оны 7 сарын 19
- chat_bubble 0
Хан-Уул дүүргийн 2 хороо "АПУ" ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт энэ сарын 17-ны өдөр контейнер тээвэрлэж явсан "Hino" маркийн ачааны автомашин троллейбусны шугамыг тасдаж улмаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалтад байдаг гэрлэн дохионы хоёр шон, нэг авто машины хөдөлгөөн зохицуулах лед гэрлийг хугалж гэмтээсэн осол гарчээ.
Стандарт чиргүүл болон контейнер ачсан машин саадгүй явж өнгөрөхөөр холбоо болон кабелийн утсуудыг стандарт өндөрт байрлуулах учиртай. Тийм зүйл байсангүй. Ийм газрууд олон бий. Аливаа ажлыг хийж гүйцэтгэх өөрийн гэсэн хэм хэмжээ /стандарт/ гэж бий. Монголд стандартууд яагаад мөрдөгдөхгүй байна вэ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн гадна талбайн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд болон туслан гүйцэтгэх "Согриглүн" ХХК-ийн ажилчид гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг шуурхай засварлаж энэ сарын 18-ны өглөө тухайн замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...