ХААХ
Хэнтий аймгийн гурав дахь аварга төрлөө
- schedule 2019 оны 7 сарын 12
- chat_bubble 2

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 улс, аймгийн цолтой бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, улсын арслан Э.Оюунболд хоёр дахь удаагаа түрүүлж, аварга цолны болзол хангалаа.

Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, төрийн наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна. Ийнхүү Энхтөгсийн Оюунболд түрүүлснээр Хэнтий аймгийн гурав дахь аварга төрж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...