БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний логог нийтэд танилцууллаа
- schedule 2019 оны 6 сарын 15
- chat_bubble 0
Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба саяхан БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн баярын арга хэмжээний логог нийтэллээ.
Лого “70” гэх тоо, үндэсний бэлэг тэмдэг болсон төрийн сүлд, таван од болон Тянь Ань Мэний зургаар үндсэн элемент болгож, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн баярын тэмдэглэлт арга хэмжээг харуулж чадсан байна. Лого дахь “70” нь түүхэн шинэ хуудсыг нээж буй мэт сэтгэгдэл төрүүлж, нам болон улс орны олон салбар дахь амжилт ололтыг илэрхийлэн, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлагаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орж, Хятадын үндэстнүүд түүхэн шинэ хуудсаа бичиж эхэлснийг бэлгэджээ. “7” гэх тоо нь мөн баярын өдрийн улаан тууз мэт байж, намирч буй мэт харагдах нь алтан шаргал өнгөтэй төрийн сүлд, таван од, Тянь-Аньмэнийг багтаасан хойнох тоотойгоо зохицолдон, түүхийн үнэн болон баярын өдрийн уур амьсгалыг зэрэг тусгаж байгаагаараа онцлог юм.
Баярын арга хэмжээний логог олон шат давхаргын, олон салбарын БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх барын арга хэмжээ болон олон нийтэд зориулсан боловсролын үйл ажиллагаанд хэрэглэж болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...