Д.Эрдэнэбат:Архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, өвчлөл, авлига гээд бүх зүйл замбараагаа алдсан учраас хариуцлага нэхэж жагсаж байна
- schedule 2019 оны 5 сарын 30
- chat_bubble 0
АН-ынхан "Хариуцлага нэхэх" жагсаал зохион байгуулж байна. Тэд мах, бензиний үнэ тэнгэрт хадаж, сургуулийн сурагчид сүрьеэ өвчинд нэрвэгдэж, иргэдийн амьдрал тартагтаа тулж, яс буцалгаж өл залгуулж байгааг иргэд эсэргүүцэж байна гэсэн юм.
Үүгээр ч зогсохгүй хятадуудад 50 га газар өгч, Туулын бургасыг хядаж, Улаанбаатар хот үмхийндээ живж байна. Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн, Налайхын уурхайд гурван иргэн төрийн хариуцлагагүй байдлаас болж амиа алдсаныг жагсагчид нэхэн санууллаа. Ганцхан жилийн дотор нийслэлд авто замын ослоор 45 хүүхэд хорвоог орхиж, халдварт өвчний эрсдэл дунд амьдарч байгааг иргэд эсэргүүцэж "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-д нэгдэж, ёс зүйгүй УИХ-ыг тарж, чадваргүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...