УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч хийж гэнэ
- schedule 2019 оны 5 сарын 27
- chat_bubble 0
Юм юм л үзэх нь. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм уу? УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч хийж үзэж гэнэ. Тэрбээр иргэдийн амьдралыг таньж мэдэхийн тулд тэдний дунд орж, таксичин болсон гэнэ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсанаа бичсэн байна.
Тэрбээр "Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна. Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? гэж бухимдаж байна.
Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой!" хэмээн ухаарлаа бичжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...