Флоридад “Boeing 737” нисэх онгоц хөөрч, буух зурвасаас гарч гол руу унажээ
- schedule 2019 оны 5 сарын 6
- chat_bubble 0
АНУ-ын Флорида муж улсын Жексонвилл хотод "Boeing 737" арилжааны нисэх онгоц газардах үедээ хөөрч, буух зурвасаас гарч хотын ойролцоох гол руу тавдугаар сарын 4-нд буюу өнгөрсөн бямба гарагт унасан тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.
Уг нисэх онгоцны бүхээгт 136 зорчигч, багийн долоон гишүүн байсан байна. Ослын үеэр амиа алдсан хүн байхгүй гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Одоогоор нисэх онгоцыг голоос татаж гаргаагүй байгаа бөгөөд голын гүехэн хэсэгт байгаа аж.
“CNN” сувгаар мэдээлснээр, онцгой байдлын ажилтнууд онгоцонд сууж явсан хүмүүсээс 21-ийг нь эмнэлэгт хүргэжээ. Энэ хүмүүсийн дотор Америкийн цэргүүд, гэр бүлийн гишүүд нь, мөн Пентагоны ажилтнууд байгаа аж.
Хүний амь эрсдээгүй тухай мэдээллийг Жексонвилл хотын дарга Ленни Керри нотолсон байна. “Бүгд эсэн мэнд, бүх зүйл хяналтад байгаа” гэж тэрбээр "Twitter" хуудсандаа бичжээ.
Уг нисэх онгоц нь захиалгат нислэг үйлддэг “Miami Air” компанийн онгоц бөгөөд Америкийн тэнгисийн цэргийн Гуантанамо баазаас ирсэн гэж телевизийн “CBS” сувгаар мэдээлсэн байна.
Жексонвилл хотод болсон хэргийн талаар мэдэж байгаа, бид мэдээлэл цуглуулж байна гэж “Boeing” компани мэдэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...