ХААХ
Энэ сард хоёр дахь удаагаа шатахууны үнэ нэмэгдлээ
- schedule 2019 оны 4 сарын 30
- chat_bubble 0

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 50 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнэ өнөөдрөөс дахин 80 орчим төгрөгөөр нэмэгдлээ.
Шатахууны үнийн нэмэгдлийг хилийн үнэ нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байгаа юм. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Шатахууны үнэ өссөн талаар маргааш /2019.5.1/ мэдээлэл хийх болохоор өнөөдөр мэдээлэл өгөхгүй” гэлээ. Өмнө нь тус газраас гурав, дөрөвдүгээр сард гадаад зах зээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдон шатахууны үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байсан юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...