72 аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг албадан буулгалаа
- schedule 2019 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нутаг дэвсгэрийн хэмжээнд “Гадна хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэх тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнгөрөгч 03 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хамтарсан шалгалт хийж, IV, V хороо Энхтайваны өргөн чөлөө, IX, X хороо Их тойруугийн гудамж дахь 192 иргэн, аж ахуй нэгж байгууллагад гадна хаяг, рекламаа холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэх, өнгө үзэмжийг нь сайжруулах хугацаатай албан даалгавар өгсөн.
Өнгөрөгч баасан, бямба гаригт албан даалгаврын хэрэгжилтийг биелүүлээгүй 72 аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг албадан буулгалаа.
Цаашид иргэн, аж ахуй нэгж, байгууллага шинээр гадна хаяг байршуулахдаа Зар сурталчилгааны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай” 37 дугаар тогтоол, нийслэлийн ИТХ-ын 2017 оны 9/10 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам” зэргийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...