Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхдээ Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүлж, сүлжээ унагагч төхөөрөмж ашиглалаа
- schedule 2019 оны 3 сарын 27
- chat_bubble 0
С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг 10 минут биш 26 минут үргэлжилсэн байна. УИХ-ын гишүүд уг бичлэгийг үзээд хэрхсэн талаар хүргэе.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Шөнө өрөөнд нь орж дарамталсан бичлэг байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ аймшигтай эрүүдэн шүүлтийн өмнөөс Монголын төр уучлалТ гуйх ёстой.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хэцүүхэн бичлэг байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Айхтар бичлэг байна. Олон нийтэд үзүүлэх боломжтой болсон. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна.
О.Баасанхүү: Хуучин ЗХУ-ын үеэс ирсэн хуучирсан арга хэрэглэж байцаалт авчээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Олон нийтэд үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Үнэхээр аймаар бичлэг байна. ”
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зургаан өдрийн бичлэгээс түүвэрлэж харууллаа. Үүнд хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа.
Бичлэгийн тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: -Засгийн газрын тогтоолоор С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, гэрч Б.Булган нарыг хэрэг хүлээлгэхийг шахаж, дарамталсан бичлэгийг төрийн нууцаас гаргасан. Энэхүү бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ц.Амгаланбаатар, ШШГЕГ-ын ажилтан Б, хүн амины хэрэгт ял эдэлж буй И нар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээхийг шаардсан дүрс байгаа. 2015.09.01-нээс 2017 оны зургаадугаар сар хүртлэх хугацаанд хамаарах бичлэг бий. Үүнээс эхний зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...