Ц.Нямдорж: Монголд мафи гэдэг юм оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт төр хариулт өгөх гээд байгаа юм
- schedule 2019 оны 3 сарын 23
- chat_bubble 1
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллээ "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын асуудлаар эхэлсэн юм. "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болгоод Төрийн өмчийн хорооноос ТУЗ-ийг нь байгуулаад улсын үйлдвэрийн статусаар харьцаад явна гэсэн үг. Тогтоол батлагдсаны дараа “Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг солих уу, Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юу гэдэг дээр Ерөнхий сайд шийдвэр гаргах байх. 49 хувийн тухайд нарийвчлан шалгах шаардлага байгаа. Ер нь цаашид Монголд Монголд мафи гэдэг юм оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт төр хариулт өгөх гээд байгаа юм. Тэр жижиг компаниуд дандаа амьгүй компаниуд байсан. Тэгээд бүртгүүлж хаячихад 4, 5 жил ганц сая төгрөгийн дүрсийн сантай хэвтоүүлж байгаад л нэг улсын үйлдвэрийн газар хулгайлах болохоороо амь оруулаад л мөнгийг нь ХХБ-наас гаргаад л эсвэл хүсүүс аваачиж Монгол банк, Засгийн газар, Сангийн яаманд тавина. Тэр хүмүүс нь тэдэнд ашигтай шийдвэр гаргадаг, ийм л систем.
Мэдээллийг бичлэгээр эндээс үзнэ үү.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...