Өнөөдөр Улаанбаатарт 2 градус хүйтэн байна
- schedule 2019 оны 3 сарын 22
- chat_bubble 0
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.
2019 оны 3 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 хэм дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...