ХААХ
Хилээр их хэмжээний тариур, дуслын систем нууж оруулсныг илрүүлжээ
- schedule 2019 оны 3 сарын 19
- chat_bubble 0
Манай улсын хилээр 11 мянган ширхэг дуслын систем, нэг удаагийн тариурыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Энэ талаар МХЕГ-аас тодруулбал, "Тариур, дуслын системүүд нь хаяг шошгын зөрчилтэй байсан бөгөөд нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын машинд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хил, гаалийнхан илрүүлж Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас таслан зогсоож хэргийг прокурорт шилжүүлээд байна" гэв.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллага импортоор оруулж ирэх эрхтэй байдаг. Харин хувь хүн, иргэн, тусгай зөвшөөрөлгүй ААН, байгууллага оруулж ирэхийг хуулиар хориглодог талаар МХЕГ-аас мэдэгдэж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?