АТГ-ынхан хийсэн ажлаа тайлагналаа
- schedule 2019 оны 1 сарын 28
- chat_bubble 0
АТГ 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.
Хэвлэлийн хуралд хийсэн мэдээллийг товчоор хүргэе.
АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон үйл ажиллагаандаа холбогдох бусад хууль тогтоомж, 2018 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүллээ.
1. Авлигын эсрэг нийтийн албан тушаалтнууд болон иргэдэд зориулсан сургалтад нийт 10132 хүнийг хамруулж, оролцуулсан байна. “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сертификат олгох” сургалтад давхардсан тоогоор 102 байгууллагын 973 албан тушаалтан, АТГ-ын иргэний хяналтын зөвлөлийн 60 гишүүн хамрагдсан. Түүнчлэн олон улсын мэргэжилтнүүдийг урьж АТГ-ын санаачилгаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудад зориулсан хулгайлагдсан хөрөнгийг буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.
2. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх хүрээнд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролын түвшинг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Тухайлбал, “Шударга ёсны төлөө” клуб байгуулан ажиллуулах, “Өөр ирээдүй”, “Авлигын эсрэг нэг үйлдэл” аян, “Шударга үнэнийг дэмжинэ” уриалга, “Хүн байхын учир” лекц, “Бид өөр ирээдүй хүсч байна” оддын давалгаа, авлигын эсрэг сурталчилгаа зэрэг соён гэгээрүүлэх олон талт арга хэмжээг хүүхэд, залууст чиглүүлэн зохион байгуулав.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншинэ уу!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...