БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжлээ
- schedule 2018 оны 12 сарын 12
- chat_bubble 0
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь давхар дээл гэхээсээ илүүтэй давхар хариуцлага гэж ойлгож ирсэн. Энэ салбарт миний хийсэн зүйл зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Тиймээс улстөрчийн гаргасан шийдвэрийнхээ дагуу ажлаа өгч байгаа үйлдэлдээ салбарынхнаасаа уучлал гуйж байна.
ЗГХЭГ-ын дарга гэдэг бол Засгийн газрын гал тогооны хүн. Бүх асуудалд шударга хандаж, бүх асуудлын шийдлийг олоход мэдрэмжтэй, ёс зүйтэй ханддаг байх ёстой. Г.Занданшатар сайдын хувьд ийм байж чадахгүй, Засгийн газар, УИХ-ыг холбож чадахгүй байгаагаас энэ хоёрын хоорондын харилцаа зөв байж чадахгүй байна гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...