“Монголын цахилгаан холбоо” ХК-д газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ
- schedule 2018 оны 10 сарын 24
- chat_bubble 0
“Монголын цахилгаан холбоо” ХК-д Чингэлтэй дүүргийн газрын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдлээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамж, Төв шуудангийн баруун хойно байрлах 483 м2 газар бүхий 2 давхар барилгын өргөтгөл нь нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний замын хэсэгт байрлаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтын дагуу 2018 оны аравдугаар сарын 30-ны дотор энэхүү зөрчлөө арилган газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэглийн дагуу зөрчлөө арилгаж, газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг уг компани хариуцах бөгөөд газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...