Зам тээвэр хөгжлийн яаманд томилгоо хийгдлээ
- schedule 2018 оны 10 сарын 22
- chat_bubble 0
Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулж, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Буяннэмэхийг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Доржхандыг тус тус томилсон байна.
А.Буяннэмэх нь УБТЗ-д ажиллаж байсан, төмөр замын салбарт мэргэшсэн хүн ажээ. Д.Доржханд нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Харин Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг түр хойшлуулах хүсэлтийг ЗТЯ-наас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тул сонгон шалгаруулалт явуулаагүй ажээ. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Энхболд ажиллаж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...