Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргүүлэх гэнэ
- schedule 2018 оны 9 сарын 14
- chat_bubble 0
ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш гурван эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцлийг бүрдүүлэн Нийслэлийн замын цагдаагийнхан ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой болох юм байна.
Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...