УИХ-ын гишүүдийн 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
- schedule 2018 оны 6 сарын 14
- chat_bubble 0
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 30 гаруй асуудлыг хэлэлцэх юм. Үүний нэг нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудал байлаа. Гишүүд Д.Гантулга гишүүний хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалаа. Санал хураалт нууцаар явагдсан бөгөөд нийт 60 гишүүн оролцсоноос 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүд Д.Гантулга гэдэг залуугаар далимдуулж залуусын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлогоо хийж байна хэмээн үзсэн юм.
Ж.Батзандан: Эрх баригч нам Д.Гантулга гэдэг залуугаар далимдуулж залуусын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлогоо зогсоо
Л.Болд:Улсын хэмжээний чухал хуулиудаа бус хувь хүнтэй холбоотой маргааныг хэлэлцэж, УИХ цагаа барж байна
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...