Ноосны үйлдвэрийн Хятад эзнээс газрыг нь хурааж авахаар болжээ
- schedule 2018 оны 5 сарын 2
- chat_bubble 0
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Хэрлэн сумын Засаг даргад даалгажээ.
Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын 3 дугаар бүсэд газар эзэмшсэн гэх иргэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн гэж оддоогоор мэдээлж байна. Энэ иргэн үүнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан, барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг нь цуцалж байсан гэж байна.
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн энэ тухай "Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан энэ асуудлыг таслан зогсоож газар эзэмших эрхийг нь цуцалсан миний шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгосон." гэсэн байна. Иймд цаашид хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...