Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
- schedule 2018 оны 4 сарын 23
- chat_bubble 0
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр нар нэр дэвшсэн.
Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...